Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ

  • 2018-11-02
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,159

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Тав дахь хэсгийн 5.3.12-д Гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах тухай зорилт тусгагдсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 161-д “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Энэхүү хуулийн төслийг боловсруулахаар одоо хүчин төгөлдөр мөрдөж буй “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу бодит байдалд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг үр дагаварыг тогтоох замаар цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлоход чиглэсэн судалгааг хийв.
Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 25