Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөлд хийсэн хавсрага судалгаа

  • 2009-06-21
  • Ц.Энхжин
  • 2,183

Судалгааны товч

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг (1993) Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй (2008) харьцуулан онолын судалгаа хийж хуулийг цаашид боловсронгуй болгох, зөв хэрэглэхэд тус дөхөм үзүүлэхүйц санал, дүгнэлт гаргах явдал энэ судалгааны гол зорилго болно. Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох арга зүйг хангахад судалгааны зорилго оршиж байна. Судалгааны ажлыг үндсэн хоёр бүлэгт хуваан авч үзлээ. Эхний бүлэгт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг онолын үүднээс авч үзсэн, хоёрдугаар бүлэгт судалгааны гол үндсэн хэсэг болох гадаадын иргэд, тэдний эрх зүйн байдалтай холбоотой практик судалгааг багтаасан. Дүгнэлт хэсэг буюу судалгааны ажлын үр дүн, зөвлөмжийг төгсгөл хэсэгт оруулж өгсөн.
Уг нэг сэдэвт судалгаа нь бүлэг, дэд бүлэгт хамаарах хүснэгт,дүрслэл зураг бүхий хавсралт хэсэг болон уг судалгааг хийхэд ашигласан ном, сурах бичиг, хууль тогтоомж, сонин сэтгүүлийн өгүүллэг, интернэт хаяг зэргийг жагсаан бичсэн ном зүйг оруулсан болно.

Судалгаа хийсэн огноо: 2009

Хуудас: 44