“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан

  • 2018-12-18
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,384

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.3.6-д “Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгож гэрч, хохирогчийн хамгаалалтын цогц механизмыг бүрдүүлнэ” гэж, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж  тус тус заасан.

Энэхүү үнэлгээний зорилго нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх/ боловсронгуй болгох, төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахыг зорилоо.

Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 41