Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

  • 2018-12-26
  • Г.Дэлгэрбаяр
  • 1,809

ИТБАТГӨГШтХ нь 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш даруй 23 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.
УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Тогтвортой, хариуцлагатай улс төрийн соёлыг төлөвшүүлж, хүчтэй, чадамжтай, хууль дээдэлсэн төрт ёсыг бэхжүүлэх зарчмыг баримтална” хэмээх 5.1 дүгээр зүйлийн 5.1.20-д “Төрийн захиргааны албан тушаалтан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх хугацааг хоёр дахин бууруулж, хөнгөн шуурхай болгоно” гэж тусгасан бөгөөд энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 144-т “ИТБАТГӨГШтХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж баталгаажуулсан.
Иймд ИТБАТГӨГШтХ-д заасан өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааны зохицуулалт нь бодитой эсэх, хариу өгөхөд хангалттай хугацаа мөн эсэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар хугацааг хоёр дахин бууруулах шаардлагатай эсэх зэрэг асуултад хариулт өгөх үүднээс энэхүү үнэлгээг хийлээ.
Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 25