“Рецидив гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал” судлаачийн зөвлөмж

  • 2015-06-22
  • Ц.Энхжин
  • 2,351

Судалгааны товч

Монгол Улсад рецидив гэмт явдал өсөн нэмэгдэж төрийн эрүүгийн бодлогын “хар хайрцаг”-т багтах асуудлын нэг болсон. Гэмт явдал нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд саад учруулж байдгаараа улсын бодлогын нэн тэргүүнд орж байдаг онцлогтой. Иймд рецидив гэмт явдлаас урьдчилан сэргийлэх асуудал
чухал юм. Монгол Улсад 2011 оны байдлаар 170 гаруй мянган хүн ял шийтгэгдсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг.2 Хүн амын тоо бага хэрнээ гэмт хэргийн гаралт өндөр байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаар насанд хүрсэн 100.000 хүн тутамд 1167 гэсэн үзүүлэлтээс харагдаж байна. Монгол Улсын
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээр 6500 орчим хоригдол байгаагийн3 47.2 хувь нь 2 ба түүнээс дээш удаа ял шийтгэгдсэн 200 гаруй нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байгаагаас авч үзэхэд 50 хувь нь рецидив гэмт хэрэгтэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн мэдээллээр 2008-2012 онд нийт 28717 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэж 39834 хүнд ял шийтгэл оногдуулснаас 2108 нь давтан гэмт хэрэг үйлдсэн 4615 нь 2 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн мөн 151 ялтныг шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон байна.

Судалгаа хийсэн огноо: 2015

Хуудас: 14