Унгар улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдал, эрх зүйн зохицуулалт

  • 2013-06-22
  • Ц.Энхжин
  • 1,414

Товч

Унгар Улсын их, дээд сургуулиудын эрх зүйн байдлын талаарх лавлагааг бэлтгэхдээ тус улсад дээд боловсрол олгох зөвшөөрөл авч улсын бүртгэлд хамрагдсан нийт их, дээд сургуулиудын талаарх мэдээлэл, тэдгээрийн сургалт болон үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулахыг эрмэлзлээ.
Унгар Улс 1999 онд бусад 30 орны хамт BOLOGNA PROCESS-д нэгдэн орсноор 2010 он хүртэл дээд боловсролыг суурь болон магистрын гэсэн хоёр түвшинд олгодог тогтолцоог бий болгох зорилго тавин ажилласан. Тус улсад 2006 оноос эхлэн их, дээд сургуулиудад BOLOGNA PROCESS-д нийцсэн сургалтын
системээр дээд боловсролыг олгож эхэлжээ. BOLOGNA PROCESS-ийн эхний түвшин бакалаврын буюу суурь сургалт нь мэргэжлийн онцлогоос хамааран хичээлийн 6-7 семестерт анхан шатны онолын болон мэргэжлийн дээд мэдлэгийг эзэмшүүлж (BSc, BA) зэрэг олгодог ба Bachelor зэрэгтэй төгсөгчид ажлын гараагаа эхлэх бүрэн боломжтой болдог. Хэрэв төгссөний дараа мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл тавигдаж буй шаардлагыг ханган, шалгалтанд тэнцсэн тохиолдолд 1,5-2 жилийн хугацаатай сургалтад хамрагдан,
амжилттай төгсвөл Master (MSc, MA)-ын чиглэлээр зэрэг авдаг. Энэ тогтолцоог гүйцээх төгсгөлийн шат нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг хүсэгчдэд зориулсан 3 жилийн хугацаатай докторын (Ph.D) сургууль юм. Докторын сургалтыг зөвхөн их сургууль зохион байгуулах эрхтэй.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 12