“Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” төслийн үр нөлөөг үнэлэх үнэлгээний тайлан

  • 2017-06-23
  • Ц.Энхжин
  • 1,394

Судалгааны товч

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар зүйлийн 5.1.22 дахь хэсэгт “Хууль зүйн судалгааны чанарыг шинэ түвшинд гаргаж, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ”, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж тусгасан. Энэ хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн “Хууль тогтоомжийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ыг баталсан. Энэхүү судалгааны зорилго нь Засгийн газраас баталсан аргачлалыг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөлд “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх, нөгөө талаар хуулийн төсөл боловсруулагчид жишиг болохуйц гарын авлага боловсруулахад оршино.

Судалгаа хийсэн огноо: 2017

Хуудас: 51