БНСУ-ын Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнтэй Хамтын ажиллагааны санамж бичиг шинэчлэн байгууллаа

  • 2023-01-13
  • Э.Цэрэндүзээ
  • 723

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur.) болон Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн захирал Ким Кэ Хонг нар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд

  • Эрх зүйн мэдээ, мэдээлэл солилцох;
  • Хууль зүйн эрдэм шинжилгээний хурал, эрх зүйн хамтарсан судалгаа хийх;
  • Судлаач солилцох, сургах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр тохиролцов.