Шүүх эрх мэдлийн хүрээний хууль тогтоомж ба холбогдох олон улсын гэрээний зөрчилдөөний талаар судалж, шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга замыг тодорхойлох: Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм болон Монгол улсын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа

  • 2009-06-21
  • Ц.Энхжин
  • 1,956

Судалгааны товч

Ерөнхийдөө олон улсын эрүүгийн шүүх болон түүний шүүх эрх мэдэл нь үндэсний шүүх эрх мэдлийг нэмэгд үүлэн , нөхөх зарчимтай. Уг зарчмын дагуу Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ ) нь Ромын дүрэмд (ОУЭШ -ийн үүсгэн байгуулах гэрээ – цаашид Дүрэм ) нэгдэн орсон улс гүрнээс хүн төрөлхтөний энх тайван, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг харьяалан шийдвэрлэхийг , эсх үл холбогдох гэмт хэргийг шийдвэрлэх (шүүн шийдвэрлэх ажиллагааг зохих төвшинд явуулах ) хүсэл зориг , боломж , чадвар хомсдох үед харьяалан шийдвэрлэх эрхээсээ татгалзахыг шаардаж , хянаж байх тогтолцоо мөн. Тус дүрэмд нэгдэн орсон ямар ч гишүүн улс ОУЭШ –ийн шүүн шийдвэрлэх ажиллагаанд тус, дөхөм үзүүлэх үүрэг хүлээдэг . Иймд ОУЭШ -ийн ажиллагаа бүхэлдээ гишүүн улсын дүрэмд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шууд шалтгаалж байна. Гишүүн улсын үүргийн чухал нь гэмт этгээдийг албадан саатуулж ОУЭШ хүлээлгэн өгөх асуудал юм . Энэ асуудал нь төрийн дээд албан тушаалтны дархан эрхийн асуудалтай холбоотой байдаг. Монгол Улсын Үндсэн хууль болон түүний нэгдэн орсон Ромын дүрэм хэрхэн хоорондоо уялдаж буй байдал , үндэсний хууль тогтоомжийг хэрхэн нийцүүлэх зэрэг асуудалд практик зарим зөвлөмж гаргахыг зорилоо.

Судалгаа хийсэн огноо: 2009

Хуудас: 97