“Эрүүгийн байцаан шийтгэх хууль дахь шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах талаарх зохицуулалт” судалгааны тайлан

  • 2012-06-21
  • Ц.Энхжин
  • 3,261

Судалгааны товч

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцэж, Зөвлөмж гаргажээ.
Хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүд, тухайлбал, бүх шатны шүүхийн тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүрэг, эрх хэмжээний хуваарьт өөрчлөлт хийх, шүүгчийн статус, шүүхийн хараат бус байдлын тухай зохицуулалтыг улам нарийвчлан тогтоох чиглэлээр шүүхийн байгууламжийн болон процессийн хуульд зарчмын шинжтэй нэмэлт оруулах, түүнчлэн прокурор, өмгөөлөх, мөрдөн байцаах зэрэг шүүх эрх мэдлийн хүрээний байгууллага /оролцогч/-ын зохион байгуулалт, үйл ажиллагааг оновчтой болгох чиглэлээр хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй болохыг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгов.

2002 оны 9 дүгээр сараас эхлэн эдүгээ арваад жил мөрдөж буй Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль /цаашид ЭБШ хууль гэнэ/-ийн нэлээд зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай тухайэрүүгийн болон байцаан шийтгэхсалбар эрх зүйн эрдэмтэн судлаачид, практикийн хуульчид тэмдэглэн, шүүмжилсээр иржээ. Үүний нэг жишээ нь шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах тухай зохицуулалт юм. Монголын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд 1940-өөд оны сүүлчээс орж ирсэн эл зохицуулалт нь судлаачид, хуульчдын дунд өдгөө маргаан дэгдээсээр байгааг судалждүгнэлт хийх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн судалгааны баг ажиллуулав. Судалгаа хийснээр юуны өмнө хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль, тус улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуульд тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах эрхэм зорилгодхэр нийцэж буйг үнэлэн дүгнэж, ЭБШ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, зөвлөмжийг тодорхойлох боломжтой болно.

Судалгаа хийсэн огноо: 2012

Хуудас: 20