Ялгаварлан гадуурхахын эсрэг тусгайлсан зохицуулалт бүхий хууль боловсруулах эсэх талаарх хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандан судалгаа
- 2019-07-30
- Ц.Энхжин
- 8,798
Хуулиа дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг хангах нь ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс суурь юм. Хүний эрхийн гол зарчим бол хүний бие, сэтгэл, соёлын болон нийгмийн ялгаанаас үл хамааран бүх хүнд адил тэгш нөхцөл, боломж бий болгоход орших төдийгүй бүх төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг Монгол Улс Үндсэн хуулиар тунхагласан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасан. Мөн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх Хоёрдугаар бүлэгт тус үндсэн эрхүүдийг хуульчлан баталгаажуулсан байдаг. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцахаар хүлээсэн.
Монгол Улсын нэгдэн орсон, байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн түвшинд хүний эрх, эрх чөлөөг хангах тухай авч үзэх бөгөөд Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 6 дахь удаагийн ээлжит тайланд Хүний эрхийн хорооноос гаргасан дүгнэлттэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд ХЗДХЯ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Уг төлөвлөгөөний 8-д “Шууд болон шууд бус байдлаар ялгаварлан гадуурхах зэрэг төрийн болон хувийн салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг чиглэсэн дэлгэрэнгүй зохицуулалт бүхий хууль тогтоомжийг батлах” тухай заасан.
Иймд, дээрх хэрэгцээ шаардлагад үндэслэн Ялгаварлан гадуурхахын эсрэг тусгайлсан зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэхийг тодруулахыг зорилоо.
Судалгаа хийсэн огноо: 2019
Хуудас: 78