Австрали дахь насанд хүрээгүй хүүхдийн эрх зүйн чадамж
- 2013-06-22
- Ц.Энхжин
- 1,633
Судалгааны товч
Австрали улсад хүний эрх зүйн чадамжын дутагдал мөн түүнийгээ алдаж болох олон шалтгаанууд байдаг. Сэтгэл мэдрэлийн өвчин эсвэл оюун ухааны чадамжгүй байдалтай гэж хуулиар тогтоосон бол эрх зүйн чадамжгүй байна. Эрх зүйн чадамжгүй байх хамгийн нийтлэг шалтгаан нь хүний нас байдаг. Бага насны болон өсвөр насны хүүхдүүд нь ихэнх газруудад эрх зүйн чадамжгүй байдаг. Австрали улсын Кюүнсланд
мужийн 1974 оны Насанд хүрэгчдийн насны тухай актын (the Act of Majority Act) 5-ийн 1-ийн а-д 18 насанд хүрсэн ямарваа этгээдийг бүрэн насанд хүрсэн гэж үзэж эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд тооцно. Мөн 1995 оны “Эрх зүйн шинэчлэн найруулгын актаар” (the Law Reform Act) 17 мужуудад насанд хүрэгчдийн насыг 18 нас болгосон. 1954 оны “Тайлбарын тухай акт” (Interpretation Act) нь балчир хүүхэд ба бага насны
хүүхэд нь 17 нас буюу түүнээс доош нас гэдгийг зааж өгсөн.
Судалгаа хийсэн огноо: 2013
Хуудас: 2