Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ

  • 2018-11-02
  • Ц.Энхжин
  • 1,889

Улсын Их Хурлаас 2017 онд баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 126 дугаар зүйлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар төлөвлөсний дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийв.
Судалгааны тайлангийн зорилго нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл, заалтын хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийн, гарч буй хүндрэл бэрхшээлийг тогтоож, цаашид зөв зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлоход чиглэгдэв.

Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 30