Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээ
- 2018-11-02
- Ц.Энхжин
- 1,966
Бид өдөр тутмын амьдралдаа хамгийн түгээмэл байдлаар иргэний эрх зүйн харилцаанд оролцдог. Тиймээс ч нийгэмд үүсч буй маргааны дийлэнх хувийг иргэний эрх зүйн маргаан эзэлдэг.
Монгол Улс ИХШХШтХ-ийг 2002 оноос дагаж мөрдөж эхэлснээс хойш арван зургаан жилийг ардаа үүдээд байна. Энэ хугацаанд ИХШХШтХ-ийн алдаа дутагдал, эрх зүйн хийдлийг арилгахтай холбоотой хэд хэдэн удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг хуулийн практикт хэрэгжихэд хүндрэлтэй заалт, түүнийг хэрхэн засаж сайжруулах талаар эрдэмтэн, судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.
ИХШХШтХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох тухай заалт, мөн тус хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах тухай зохицуулалтууд нь практикт нэлээд маргаан дагуулдаг заалтууд юм. Иймд энэхүү үнэлгээгээр дээрх заалтуудыг сонгон авч судалсан болно.
Судалгаа хийсэн огноо: 2018
Хуудас: 37