Монгол улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

  • 2012-06-22
  • Ц.Энхжин
  • 1,888

Судалгааны товч

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжөөд даруй 20 гаруй жил болж байгаа хэдий ч хөгжил цэцэглэлтийн замдаа шилжин орох, эрх зүйн орчин боловсронгуй болгох талаар олон асуудал байсаар байна. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэсч, хууль сахиулагчдын санааг зовоосон асуудал олноор гарах болсонтой холбоотойгоор энэхүү гэмт хэргээс хамгаалах эрүүгийн эрх зүйн зохистой тогтолцоог боловсруулах шаардлага урган гарч байна. Ер нь хөрөнгийн зах зээлийн хөгжил нь аливаа улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй бөгөөд энэ том зах зээлийг зөв гольдролоор нь авч явахад хууль, эрх зүй гол үүрэг гүйцэтгэдэг.

Судалгаа хийсэн огноо: 2012

Хуудас: 43