Монгол Улс дахь эрх зүйн бакалаврын зэрэг олгох сургалтын өнөөгийн нөхцөл байдал
- 2015-06-22
- Ц.Энхжин
- 2,581
Судалгааны товч
Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрх зүйн шинэтгэлийн хөгжилд анхаарал хандуулсаар иржээ. Эрх зүйн шинэтгэл тэр дундаа эрх зүйн боловсролын шинэтгэлийн асуудал өөрчлөгдөн шинэчлэгдсээр хөгжлийн зохих түвшинд хүрээд байгаа хэдий ч дэлхийн түвшинд өрсөлдөх хэмжээний боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Хуульчийн мэргэжпийн үйл ажиллагаа эрхэлж буй хуульчдад мэргэжлийн суурь мэдлэг олгодог үндсэн сургалт нь эрх зүйн бакалаврын боловсрол юм. Тиймээс манай улсын хувьд олон улсын жишигт нийцсэн чадварлаг хуульч бэлтгэхэд мэргэжлийн суурь мэдлэг олгодог албан боловсролын тогтолцооны үе шат болох бакалаврын сургалтын чанарыг сайжруулах нь онцгой ач холбогдолтой. Эрх зүйн бакалаврын зэрэг олгох сургалтыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах, эрх зүйн боловсрол болон мэргэжлийн эрэлт хоёрын зөрүүг ойртуулах, чанартай хуульч бэлтгэн гаргах зорилгын хүрээнд өнөөгийн нөхцөл байдлыг судаллаа. Өөрөөр хэлбэл эрх зүйн боловсролын шинэтгэлийг хэрэгжүүлэх цогц судалгааны ажлын хувьд нэн түрүүнд хийгдвэл зохих судалгаа нь энэ юм.
Судалгаа хийсэн огноо: 2015
Хуудас: 49