Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах
- 2011-06-22
- Ц.Энхжин
- 3,496
Судалгааны товч
Судалгааг гүйцэтгэхдээ шинжлэх ухааны арга зүйд тулгуурлах, бусдын нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан, сэдвийн хүрээнд хууль зүйн эх сурвалж болох баримт бичгийн задлан шинжилгээ хийж, бодит байдлыг газар дээр нь ажиглан дүгнэх, ярилцлага, санал асуулга явуулах зэрэг аргыг ашиглав. Түүнчлэн энэ сэдвээр урьд гүйцэтгэсэн судалгааны тайлан, онол-практикийн хурлын илтгэл, бусад материалыг судлаж үзэв. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэрэгжүүлж буй “Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах” төслийн хүрээнд гүйцэтгэсэн Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн давхардал, зөрчил, хийдлийн судалгаа, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгааны тайланг анхааран үзэж, холбогдох тоо баримт, дүгнэлтийг тус тус авч ашиглав. Биеэ үнэлж явалдахтай тэмцэх талаар гадаад улсад баримталж буй бодлого, хуулийн зохицуулалтын онцлогийг судлан, тэдгээрээс БНСУ, Японы хуулийн зохицуулалтыг үндэсний зохицуулалттай харьцуулан авч үзэв. Судалгааг ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторт Цагдаагийн академийн Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй ба криминалистикийн тэнхимийн багш, сонсогчдын оролцоотойгоор гүйцэтгэв.
Судалгаа хийсэн огноо: 2011
Хуудас: 43