Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан
- 2017-06-28
- Ц.Энхжин
- 3,099
Судалгааны товч
Манай улсад “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн туршлага, хүний нөөц, материаллаг баазад түшиглэн төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлаас “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийг баталсан.
“Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд 2014 онд Хууль зүйн туслалцааны төвийг байгуулан төлбөрийн чадваргүй яллагдагчид дээрх хуулийн дагуу үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг Улсын өмгөөлөгч хариуцах болсон.
Улсын өмгөөлөгчдийг ажиллуулснаар төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч авах боломжгүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрхээ хамгаалж чадахгүй байгаа, эрх нь зөрчигдөх магадлал бүхий иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог төрөөс бүрдүүлж өгсөн төдийгүй Хууль зүйн салбар анх удаа “Улсын өмгөөлөгч” гэдэг статус бүхий өмгөөлөгчтэй болж, төлбөрийн чадваргүй яллагдагчид төрөөс улсын өмгөөлөгчөөр дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин нь “Үндсэн хууль”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”, “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
Судалгаа хийсэн огноо: 2017
Хуудас: 55