“Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” хуулийн төсөлд хийсэн зардлын тооцоо

  • 2017-07-03
  • Ц.Энхжин
  • 2,838

Судалгааны товч

УИХ-аас 2015 онд баталж, 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй “Хууль тогтоомжийн тухай хууль” болон Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог урьдчилсан байдлаар хийлээ.
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хуулийн төслийн үр нөлөөг урьдчилан тандан судлах явцад, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх явцад болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг тандан судлах явцад тус тус гүйцэтгэнэ. Энэ нь тодорхой харилцааг зохицуулах зорилгоор шинээр боловсруулж буй хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллага, хуулийн этгээд болон хувь хүнд хэр хэмжээний зардал, ачаалал үүсгэх магадлалыг урьдчилан гаргах зорилготой.
“Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” дэх зохицуулалтууд нь иргэнд зардал үүсгэхгүй, харин төрийн байгууллага болон хуулийн этгээдэд зардал үүсгэж байна. Иймд хуулийн төслийн зардлыг урьдчилан тооцохдоо түүнийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болон хуулийн этгээдэд үүсэх зардлыг тоймлон гаргах, мөн эдгээр байгууллагад үүсэх зардал, ачааллыг бууруулах боломжтой эсэхийг судлан, боломжит хувилбарыг дэвшүүлэхийг зорьсон. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь зардлын тооцоо хийгдэж байгаагүй тул энэ удаа хуулийн төсөл дэх зардал үүсгэх боломжтой зүйл, заалтыг бүхэлд нь авч үзэн зардлыг тус тус тооцсон болно.

Судалгаа хийсэн огноо: 2017

Хуудас: 59