Сэтгүүл захиалах
Хаяг: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 503 тоот, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр, Хуульчдын гудамж 1, Бага тойруу, 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот – 15160
Утас: +976-11-323833, +976-99247620
Цахим хуудас: nli.gov.mn
И-мэйл: lawjournal@legalinstitute.mn
Захиалгын индекс:
- Монгол шуудан-200279 (Лавлах утас: 1800-1613)
- Улаанбаатар шуудан-2001065 (Лавлах утас: 70127027)
- Түгээмэл шуурхай шуудан-250002 (Лавлах утас: 70115015)
Захиалгын үнэ: 10,000 төгрөг
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2003 оноос хойш эрхлэн гаргаж буй хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь жилд монгол хэл дээр 4, англи хэл дээр 1 нийт 5 дугаар хэвлэгддэг.
Сэтгүүл нь хүрээлэнгийн өмч бөгөөд олон улсын стандартын сериал дугаар буюу ISSN (International Standard Serial Number) бүртгэлээр баталгаажсан.
“Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь хянан магадалгаа бүхий (Peer-reviewed) сэтгүүл гэдгээр онцлог бөгөөд хянан магадалгааг гадаад, дотоодын нэр хүнд бүхий, өөрийн салбартаа мэргэшсэн эрдэмтэн, доктор, профессоруудтай хамтран гүйцэтгэж байна.
Сэтгүүл нь ХБНГУ-ын салбартаа тэргүүлэгч PLAGSCAN GmbH-ийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Юнисолюшн Партнерс” ХХК-тай хамтран ажиллаж, зохиогчдын ирүүлсэн бүтээл бүрийн давхцалыг шалгаж (Plagiarism), сэтгүүлд тавих хэлбэр болон агуулгын шаардлагыг өндөрсгөсөн.
Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь хууль зүйн шинжлэх ухааны ололтыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэдэг.
Сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг болон Хууль зүйн их, дээд сургуулийн магистр, докторын сургалтын хөтөлбөрт эрдэм шинжилгээний багц цаг тооцно.
Сэтгүүлийн зөвлөл
Ерөнхий эрхлэгч:
Х.Эрдэм-Ундрах /Хууль зүйн ухааны доктор (Dr.jur.), ХЗҮХ-ийн захирал/
Эрхлэгч:
М.Түвшинжаргал /Хууль зүйн ухааны доктор, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга/
Гишүүд:
- С.Нарангэрэл /Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.), МУИС-ийн эмерит профессор/
- Ц.Сарантуяа /Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/
- Г.Банзрагч /Хууль зүйн ухааны доктор, УДШ-ийн шүүгч/
- Н.Баярмаа /Хууль зүйн ухааны доктор, УДШ-ийн шүүгч/
- Э.Батбаяр /Хууль зүйн ухааны доктор, профессор, ДХИС-ийн ШШГАС-ийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны тэнхимийн эрхлэгч/
- С.Болормаа /МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор/
- Б.Буянхишиг /Хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш/
- Ц.Давхарбаяр /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), дэд профессор, Шүүхийн сахилгын хорооны гишүүн/
- Д.Зүмбэрэллхам /Хууль зүйн ухааны доктор, профессор, ШЕЗ-ийн гишүүн/
- Г.Нарантуяа / Хууль зүйн ухааны доктор, ХЭҮК-ын гишүүн/
- Д.Сүнжид /Хууль зүйн ухааны доктор (Dr.jur), дэд профессор МУ-ын ХЭҮК-ын гишүүн/
- С.Сүхбаатар /Хууль зүйн ухааны доктор/
- Б.Улаанбаатар /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), дэд профессор, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
- М.Уянга /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), дэд профессор, МУИС-ийн ХЗС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга/
- Ц.Цогт /Хууль зүйн ухааны доктор (LL.D.), УДШ-ийн шүүгч/
- Д.Эрдэнэчимэг / Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, ШССМХ-ийн захирал/
- Ж.Эрхэсхулан /Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор, МУИС-ийн ХЗС-ийн НЭЗТ-ийн эрхлэгч/
- Д.Янжинхорлоо /Хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор/
- Анна Тумурова /Хууль зүйн ухааны доктор, ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн Төр, эрх зүйн онол, түүхийн тэнхимийн профессор/
- Накамура Масаки /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), Япон Улсын Нагоягийн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор/
- Ким Габ Сок /Хууль зүйн ухааны доктор, Жүнбү Их сургуулийн Цагдаагийн сургуулийн профессор/
- Пак Жеон Вон /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), БНСУ-ын Кукмины их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор/
- Сарпеков Р.К. /БНКазУ-ын Хууль тогтоомж, эрх зүйн мэдээллийн хүрээлэнгийн захирал, БНКазУ-ын гавьяат ажилтан/
- Том Гинсбург /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор/
Э.Сэлэнгэ /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан/
Нийтлэл хүлээн авах хугацаа (сар/өдөр)
Улирал | Нийтлэл илгээх | Хянан магадлах | Засварласан нийтлэл илгээх | Эх бэлтгэл, хэвлэл |
I улирал | I/1-II/10 | II/12-II/28 | III/01-III/10 | III/10-III/30 |
II улирал | IV/1-V/1 | V/2-V/31 | VI/01-VI/10 | VI/10-VI/30 |
III улирал | VII/1-VIII/1 | VIII/2-VIII/31 | IX/01-IX/10 | IX/10-IX/30 |
IV улирал | X/1-XI/1 | XI/2-XI/30 | XII/01-XII/10 | XII/10-XII/30 |
Mongolian Journal of Law | I/1-X/31 | Өгүүлэл ирүүлсэн өдрөөс -XII/01 | XII/01-XII/20 | XII/20-XII/30 |
Сэтгүүлд нийтлэх бүтээлд тавих шаардлага
Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн аливаа бүтээл нь дараах нийтлэг шаардлагыг заавал хангасан байна:
- Бүтээлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал нь монгол, англи хэл дээр байх;
- Бүтээлээ ирүүлэхдээ зохиогчийн зураг (300-аас доошгүй нягтаршилтай, dpi, .jpg, .psd өргөтгөлтэй), цахим шуудан, холбоо барих утасны дугаарыг хавсаргасан байх;
- Бүтээлийг MS Word програмаар, үндсэн бичвэрийг Times New Roman, 11 pt, мөр хоорондын зай 1 (single); эшлэл, зүүлтийг Times New Roman, 10 pt, мөр хоорондын зай 1 (single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд .docx өргөтгөлөөр ирүүлэх;
- Бүтээл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй байх;
- Агуулгын хувьд зохиогчийн эрх зөрчөөгүй байх;
- Эшлэл, зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй, зүй бус хэллэг ашиглаагүй байх;
Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээл нь дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд сэтгүүлийн редакц шаардлага хангуулахаар зохиогчид буцаах ба дахин шаардлага хангахгүйгээр ирүүлсэн бол хүлээн авахаас татгалздаг.
Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээлийн дэлгэрэнгүй шаардлагыг сэтгүүлийн журмаас үзнэ үү.
Хянан магадлагааны хураамж
Зохиогч Хууль дээдлэх ёс сэтгүүлд нийтлэл хэвлүүлэхэд нэг бүтээлийн хянан магадалгааны хураамж 100 000 төгрөг төлнө. Хураамжийг сэтгүүлд бүтээл ирүүлэхдээ Төрийн сангын 100900012009 дансанд (Хүлээн авагч: Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн) тушаан баримтыг хамт илгээгээрэй.
Нийтлэл илгээх
И-мэйл: lawjournal@legalinstitute.mn
Утас: +976-11-323833, +976-99247620
“Хууль дээдлэх ёс” хууль зүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журам [Татах]
“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн хянан магадлагааны хуудас /peer review paper/ [Татах]
БАРААНЫ ТЭМДГИЙН ГЭРЧИЛГЭЭ