Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-аар сургалт зохион байгууллаа

  • 2023-04-25
  • Э.Цэрэндүзээ
  • 792

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны Эрх зүйн, сургалт сурталчилгааны төлөвлөгөөний 8-т заасны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн 4 дүгээр сарын 25-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын Сангийн захиалгаар төрийн үйлчилгээний албан хаагч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-аар сургалт зохион байгууллаа. Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр (LL.M) Д.Цэцэгдарь хичээл заав. Нийт 32 албан хаагч  сургалтад хамрагдлаа.