“Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”

  • 2013-06-21
  • Ц.Энхжин
  • 5,549

Судалгааны товч

Францын нэрт сэтгэгч А.Д.Токвиль “Хэрэв хүмүүс иргэншиж, иргэншсэн чигтээ үлдэх юм бол тэр хэрээр хүмүүст эрх тэгш байдал нэмэгдэж, тэд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэх явдал өргжин тэлэх болно”1 гэсэн нь эдүгээ зорилгодоо хүрэхээр иргэд, хувь хүмүүс хамтран дуу хоолойгоо нэгтгэж, иргэний нийгмийг байгуулахаар зорих хандлага хүчирхэгжснээр биелэлээ олж байна.
Иргэний нийгэмд төр ба хувь хүмүүсийн хооронд орших гэр бүл, сүмийн цуглаан, спортын болон хөгжмийн клуб, буяны байгууллага зэрэг сайн дурын бүхийл нэгдлүүд2 өргөн утгаараа хамаарах бөгөөд хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх замаар өөрийнхөө амьдралын нөхцлийг сайжруулах нөгөө талаар төрийн дур зоргыг хязгаарлан барьж байдаг чөлөөт нийгмийн үндэс суурь, хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж эвлэлдэн нэгдэх, иргэний нийгэм байгуулах эрхийг баталгаажуулж өгсөн.
Дээрх эрхээ бид гишүүддээ үйчилдэг төрийн бус байгууллага, нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээд буюу холбоо, сан байгуулах гэх мэт арга замаар хэрэгжүүлдэг. Энэхүү эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах үүднээс 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийг батлан гаргасан боловч энэ нь хэт институтжсан хууль болж иргэний нийгмийг байх ёстой түвшинд хөгжих боломжийг бүрдүүлж чадаагүй байна.Түүнчлэн “Ашгийн төлөө бус хуулийн этгээд” хэмээх ойлголт нь ямар утга санааг агуулдаг, түүний шалгуур үндэс нь юу болох талаар дэлгэрүүлэн авч үзэх, ингэснээр манай улсын эрх зүйн зохицуулалт, нэр томъёоны тодорхойгүй ойлголтууд нь адил ухагдахуун болох эсвэл огт өөр өөр утга санааг илэрхийлэх эсэхийг шинжлэн судалж, иргэний нийгмийн байгууллагын нэршлийг нэг мөр болгох асуудлыг мөн хөндсөн.
Энэ судалгаагаар төр иргэний нийгэм хоёрын тэнцвэрт байдлыг хангах зорилгоор иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, цааш хөтлөхөд ач холбогдол бүхий магадлан итгэмжлэх тогтолцоо, санхүүгийн хяналт, хариуцлага, татварын асуудлыг хөндсөн нь төр бүх зүйлийг хянан зохицуулах бус өөрийгөө зохицуулах (self regulation) тогтолцооны зохистой үндэс суурийг бий болгожМонгол улсад иргэний нийгэм бүрэн утгаараа хөгжиж, төрийг хязгаарлах, төрийн сөрөг хүчин байх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг нээхэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 39