Шүүхийн мэтгэлцээний хэрэгжилтийн байдал
- 2004-06-21
- Ц.Энхжин
- 1,599
Судалгааны товч
1993 онд батлагдан хүчин төгөлдөр болсон Шүүхийн тухай хуульд шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмаар явуулахыг хуульчлан тогтоосноос хойшхи хугацаанд мэтгэлцээний журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан бөгөөд тэдгээрийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар шат дараатай сургалтуудыг шүүгч, прокурор , өмгөөлөгч нарын дунд зохион байгуулж ирлээ . Байцаан шүүдэг хуучин тогтолцооноос мэтгэлцэх зарчмаар шүүн таслах ажиллагааг явуулах шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үйл явц практикт ямар байдалтай байгаа , тэдгээрийн ололттой ба дутагдалтайталууд юунд байгааг олж тогтоон цаашид энэ талаар авах арга хэмжээний чиг хандлагыг тодорхойлох зорилгоор ШЭМШХ ба ХЗҮТ хамтран энэхүү судалгааг явуулсан.
Судалгаа хийсэн огноо: 2004
Хуудас: 11