Хорих ялын үр нөлөө
- 2007-06-21
- Ц.Энхжин
- 3,188
Судалгааны товч
Улсын Их Хурал 2002 онд эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаани шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Нийгэм, эдийн засгийн болон амьдралын хэв маягийн өөрчлөлттэй уялдан Монголын нийгмийн амьдралд эерэг, сөрөг олон шинэ үзэгдэл бий болж үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, арга хэрэгсэл, хэв маягт ч өөрчлөлт гарсан.
Монгол Улсын төрөөс эрүүгийн ял шийтгэлийн талаар баримтлах бодлого, хорих ял эдлүүлэх, ажиллагаа, түүний Эрүүгийн хуульд заасан зорилгоо хэрхэн хангаж буй байдал, хорих ялын үр нөлөөг хэрхэн сайжруулах талаар судлан, үр дүнг шийдвэр гаргах эрх бүхий субьектэд танилцуулж санал, зөвлөмж гаргах асуудал нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон.
Судалгааны зорилго нь Эрүүгийн хуульд заасан хорих ялын (буюу шүүхээс оногдуулсан хорих ялын) хэмжээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтний гэм бурууд тохирсон эсэх ,хорих ял эдлүүлэх нөхцөл байдал нь хорих ялын урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгыг хэрхэн хангаж буй , өөрөөр хэлбэл хорих ял үр нөлөөгөө өгч буй эсэхийг тодорхойлоход оршино.
Судалгааг Хууль зүйн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын ажилтан , эрдэмтэн судлаачдын баг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид 2007 оны 4 сарын 1-нээс 2007 оны 5 дугаар сарын 20 хүртэл хугацаанд явуулсан болно.
Судалгаа хийсэн огноо: 2007
Хуудас: 30