Эзэрхийлсэн худалдан авалтаас урьдчилан сэргийлэх механизм: Гадаад орны туршлага ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт

  • 2013-06-22
  • Ц.Энхжин
  • 1,216

Судалгааны товч

Улс орны эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил байдаг ба компани нь хувийн хэвшлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Сүүлийн жилүүдэд манай улсад бизнесийн байгууллага тэр дундаа компани байгуулах нь түгээмэл болсон. Үүнтэй уялдаад манай улс компанийн тухай хуулийн зохицуулалтыг сайжруулан 2011 онд “Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/”-ыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаат компанийг олноор байгуулж, хөрөнгийн биржийг хөгжүүлэх зорилгыг ч мөн төрийн зүгээс баримталж байна. Улс орнуудын хувьд эдийн засгийн нэг гол хөдөлгөгч хүч болох компаниуд хоорондын асуудал хурцаар хөндөгддөг. Учир нь зах зээлийн нийгэмд илүү хүчтэй, мөнгөтэй компани бусад компанийг зах зээлээс шахан гаргах, эсхүл өөрийн компанидаа нэгтгэх зэрэг аргуудыг ашиглан зах зээлд ноѐрхлоо тогтоодог. Үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь hostile takeover буюу эзэрхийлсэн худалдан авалт гэх ойлголт бөгөөд АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсууд уг асуудлаас сэргийлэх эрх зүйн механизмыг бий болгон хэрэгжүүлж байна. хэдийгээр манай улсын хувьд эзэрхийлсэн худалдан авалтын тодорхой хэрэг, маргаан үүсээгүй байгаа ч үүсч болохуйц нөхцөл байдал бий болсон учир уг өгүүллэгээр АНУ болон Япон улсын эзэрхийлсэн худалдан авалтаас урьдчилан сэргийлэх механизм болон Монгол улсын эрх зүйн зохицуулалт ямар байгаа талаар хөндөхийг зорьсон болно.

Судалгаа хийсэн огноо: 2013

Хуудас: 7