Хууль дээдлэх ёс сэтгүүл

Сэтгүүл захиалах

Захиалгын үнэ: 10,000 төгрөг

Хаяг: Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр, 503 тоот

Утас: +976-11-315735, +976-11-317494

Цахим хуудас: nli.gov.mn

И-мэйл: lawjournal@legalinstitute.mn

Захиалгын индекс: 

  • Монгол шуудан-200279 (Лавлах утас: 1800-1613)
  • Улаанбаатар шуудан-2001065 (Лавлах утас: 70127027)
  • Түгээмэл шуурхай шуудан-250002 (Лавлах утас: 70115015)

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь жилд монгол хэл дээр 4, англи хэл дээр 1 нийт 5 дугаар хэвлэгддэг.
Сэтгүүл нь хүрээлэнгийн өмч бөгөөд олон улсын стандартын сериал дугаар буюу ISSN (International Standard Serial Number) бүртгэлээр баталгаажсан.
“Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь хянан магадлагаа бүхий (a Peer-reviewed) сэтгүүл гэдгээр онцлог. Хянан магадлагааг гадаад, дотоодын нэр хүнд бүхий, өндөр түвшинд мэргэшсэн эрдэмтэн, доктор, профессоруудтай хамтран гүйцэтгэж байна.
Сэтгүүл нь ХБНГУ-ын салбартаа тэргүүлэгч PLAGSCAN GmbH-ийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Юнисолюшн Партнерс” ХХК-тай хамтран ажиллаж, зохиогчдын ирүүлсэн бүтээл бүрийн давхцалыг шалгаж (Plagiarism), сэтгүүлд тавих хэлбэр болон агуулгын шаардлагыг өндөрсгөсөн.
Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь хууль зүйн шинжлэх ухааны ололтыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэдэг.
Сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг болон Хууль зүйн их, дээд сургуулийн магистр, докторын сургалтын хөтөлбөрт эрдэм шинжилгээний багц цаг тооцно.

Сэтгүүлийн зөвлөл

Ерөнхий эрхлэгч:
Х.Эрдэм-Ундрах /Хууль зүйн ухааны доктор (Dr.jur.), Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал/
Эрхлэгч:
П.Амаржаргал /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга/
Хариуцлагатай нарийн бичгийн дарга:
Г.Тэгшжаргал /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан/
Гишүүд:
1. С.Нарангэрэл /Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.), МУИС-ийн эмерит профессор/
2. Ц.Сарантуяа /Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.), профессор, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төслийн удирдагч/
3. Д.Зүмбэрэллхам /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), профессор, Төрийн албаны зөвлөлийн гишүүн/
4. Сарпеков Р.К. /БНКазУ-ын Хууль тогтоомж, эрх зүйн мэдээллийн хүрээлэнгийн захирал, БНКазУ-ын Гавьяат ажилтан/
5. Анна Тумурова /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн Төр, эрх зүйн онол, түүхийн тэнхимийн профессор/
6. Пак Жеон Вон /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), профессор, БНСУ-ын Кукмины их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн коллежийн тэнхимийн эрхлэгч/
7. Том Гинсбург /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор/
8. Ж.Эрхэсхулан /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), профессор, МУИС-ийн ХЗС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч/
9. Д.Сүнжид /Хууль зүйн ухааны доктор (Dr.jur.), Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Удирдлагын академийн дэд профессор/
10. Накамура Масаки /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), Япон Улсын Нагоягийн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор/
11. Ц.Цогт /Хууль зүйн ухааны ухааны доктор (LL.D.), Улсын дээд шүүхийн шүүгч/
12. М.Уянга /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), МУИС-ийн ХЗС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор/
13. Б.Улаанбаатар /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор/
14. Ц.Давхарбаяр /Хууль зүйн ухааны доктор (Ph.D.), МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор/

Нийтлэл хүлээн авах хугацаа (сар/өдөр)

Улирал Нийтлэл илгээх Хянан магадлах Засварласан нийтлэл илгээх Эх бэлтгэл, хэвлэл
I улирал I/1-II/15 II/20-III/10 III/10-III/17 III/20-III/30
IIулирал IV/1-V /15 V/20-VI/10 VI/10-VI/17 VI/20-VI/30
III улирал VII/1-VIII/15 VIII/20-IX/10 IX/10-IX/17 IX/17-IX/30
IV улирал X/1-XI/15 XI/20-XII/10 XII/10-XII/17 XII/17-XII/30
Mongolian Journal of Law I/1-X/30 XI/1-XII/10 XII/10-XII/17 XII/12-XII/30

Сэтгүүлд нийтлэх бүтээлд тавих шаардлага

Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн аливаа бүтээл нь дараах нийтлэг шаардлагыг заавал хангасан байна:

  1. Бүтээлийн нэр, зохиогчийн нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй албан тушаал нь монгол, англи хэл дээр байх;
  2. Бүтээлээ ирүүлэхдээ зохиогчийн зураг (300-аас доошгүй нягтаршилтай, dpi, .jpg, .psd өргөтгөлтэй), цахим шуудан, холбоо барих утасны дугаарыг хавсаргасан байх;
  3. Бүтээлийг MS Word програмаар, үндсэн бичвэрийг Times New Roman, 11 pt, мөр хоорондын зай 1 (single); эшлэл, зүүлтийг Times New Roman, 10 pt, мөр хоорондын зай 1 (single) хэмжээтэй байхаар бичих бөгөөд .docx өргөтгөлөөр ирүүлэх;
  4. Бүтээл нь гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд өмнө нь хэвлэн нийтлэгдээгүй байх;
  5. Агуулгын хувьд зохиогчийн эрх зөрчөөгүй байх;
  6. Эшлэл, зүүлтийг стандартын дагуу тэмдэглэсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй, зүй бус хэллэг ашиглаагүй байх;

Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээл нь дээрх шаардлагыг эс хангасан бол сэтгүүлийн редакц шаардлага хангуулахаар зохиогчид буцаах ба буцаасан тохиолдолд дахин шаардлага хангахгүй бол хүлээн авахаас татгалздаг.

Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээлийн дэлгэрэнгүй шаардлагыг сэтгүүлийн журмаас үзнэ үү.

Хянан магадлагааны хураамж

Зохиогч Хууль дээдлэх ёс сэтгүүлд нийтлэл хэвлүүлэхэд нэг бүтээлийн хянан магадлагааны хураамж 50 000 төгрөг төлнө.

Нийтлэл илгээх

И-мэйл: lawjournal@legalinstitute.mn

Утас: +976-11-317494


“Хууль дээдлэх ёс” хууль зүйн мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журам        [Татах]


“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн хянан магадлагааны хуудас /peer review paper/  [Татах]