2018-07-23 07:05
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“E-khutuch.mn” цахим хуудсыг бүтээх төслийн багт ажилтан шалгаруулж авна

Нэгж, алба, ажлын байр

Орон тоо

Ажлын тодорхойлолт

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

1 Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвд төслийн ажилтан

1

  • “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “e-khutuch.mn” цахим сангийн агуулгыг тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах
  • Эрх зүйн мэдээлэл лавлагааны шугамаар ирсэн асуулт, хүсэлтэд хариу бэлтгэх
  • Холбогдох байгууллага мэргэжилтнүүдтэй харилцаж хамтран ажиллах

 

  • Эрх зүйч мэргэжилтэй байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Баримт бичиг, мэдээлэл  богино хугацаанд боловсруулах чадвар эзэмшсэн байх;
  • Төслийн ажилд явцын хяналт тавих чадвар эзэмшсэн байх;
  • Эрх зүйн мэдээллийг энгийн ойлгомжтой хүртээмжтэй арга хэлбэрээр боловсруулах, хүргэх чадвартай;
  • Иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан хялбаршуулсан гарын авлага, ном, товхимол, контент, бусад хэрэглэгдэхүүнийг эрхлэн бэлтгэх туршлагатай, чадвартай байх;
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн байх;
  • Иргэдэд  хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно;
  • Компьютер дизайнер, эх бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт. /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-315789

 

Төрөл: Ил тод байдал, Хүний нөөц